Home / Uncategorized / 2018 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ дүгнэгдлээ

2018 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ дүгнэгдлээ

Албаны даргын зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ээлжит хурлаар албан хаагчидтай байгуулсан 2018 оны үр дүнгийн гэрээг дүгнэлээ.

 Нийт 40 алба хаагчийн 2018 оны үр дүнгийн гэрээг дүгнэснээс 14 алба хаагч А үнэлгээтэй, 22 алба хаагч В үнэлгээтэй, 2 алба хаагч С үнэлгээтэй, 2 алба хаагч  Д үнэлгээтэй  дүгнэгдэж, алба хаагчдын үнэлгээний голч оноо 85.8 хувьтай дүгнэгдлээ.

Мөн шийдвэр гүйцэтгэгчдийн 2018 оны жилийн эцсийн ажлын үзүүлэлтийг хүн нэг бүрээр хэлэлцэж 2018 онд ажил үйлсээрээ хамт олноо манлайлан ажилласан Баянзүрх дүүргийн 205 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Ц.Ичинхорлоог байгууллагын “Оны шилдэг шийдвэр гүйцэтгэгч”-ээр, жолооч, дэд ахлагч Г.Баярнямыг байгууллагын “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулан шагнаж урамшуулахаар шийдвэрлэлээ.

About Munkhzaya Dashzegve

Scroll To Top