Home / Мэдээ мэдээлэл / Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалын хэрэгжилтийн талаар

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалын хэрэгжилтийн талаар

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 265, 72 дугаар тушаалаар батлагдсан Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх шалгалтын удирдамжийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 15-аас 22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан шалгалтад бие бүрэлдэхүүн бүрэн хамрагдлаа.

Шалгалтад нийт 41 алба хаагч хамрагдан дотоод ажил болон цахим тестийн шалгалтын нийлбэр дүнгээр 1 албан хаагч А үнэлгээтэй, 28 албан хаагч В үнэлгээтэй, 10 албан хаагч С үнэлгээтэй, 2 албан хаагч Д үнэлгээтэй тус тус  дүгнэгдсэн.  Албаны дундаж оноо 81.5 хувьтай, амжилт 81.5 хувьтай, чанар 59.6 хувьтай дүгнэгдлээ.

About Munkhzaya Dashzegve

Scroll To Top