Home / Мэдээ мэдээлэл / СУРГАЛТАД ХАМРАГДСАН ТУХАЙ

СУРГАЛТАД ХАМРАГДСАН ТУХАЙ

Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Авилгатай тэмцэх газрын Олон нийтийн төвд 2019 оны 3 дугаар сарын 12, 19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бүтэн өдрийн сургалтад 2 ахлах шийдвэр гүйцэтгэгч, 10 шийдвэр гүйцэтгэгч, нийт 12 алба хаагч хамрагдав.

            Алба хаагчдад авилга, ашиг сонирхлын зөрчил, ёс зүйн талаарх мэдлэг олгох чухал ач холбогдолтой сургалт болсон бөгөөд дараах сэдвүүдээр зохион байгуулагдлаа. Үүнд:

  • Авилгын шалтгаан, хор хөнөөл;
  • Авилгаас урьдчилан сэргийлэх;
  • Шүгэл үлээгчийг хамгаалах нь;
  • Ашиг сонирхлын зөрчлийн тухай ойлголт;
  • Төрийн албан хаагчийн ёс зүй;
  • Монгол төрийн ёс зүйн уламжлал;
  • Захиргааны хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;
  • Авилга, албан тушаалын гэмт хэрэг

About Munkhzaya Dashzegve

Scroll To Top