Home / Мэдээ мэдээлэл / “Гамшгийн үед авах анхан шатны арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгуулсан тухай

“Гамшгийн үед авах анхан шатны арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгуулсан тухай

Нийслэлийн Онцгой байдлын газрын харъяа “Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвтэй хамтран “Гамшгийн үед авах анхан шатны арга хэмжээ” сэдэвт 4 цагийн сургалт зохион байгуулав. Тус төвийн 3D видео танхим, Газар хөдлөлтийн танхим, Утаат орчноос аврах ажиллагааны танхим, Гал унтраах сургалт дадлагын танхим, Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх танхимын үйл ажиллагаатай тус тус танилцаж, гамшгийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдав.

  1. Тус төвийн 3D видео танхим: Монгол оронд 2017-2018 онд тохиолдсон гамшиг ослоор хийгдсэн статистик судалгаа, газар хөдлөлтийн түүхэн болон өнөө үеийг бичлэгүүдийг үзэж танилцлаа.
  2. Газар хөдлөлтийн танхим:  Газар хөдлөлтийн багш дэслэгч Г.Ням-Осор алба хаагчдад газар хөдлөлтийн тухай тайлбарлаж, газар хөдлөлтийн гамшгийн үед  өөрийнхөө болон бусдын амь насыг хамгаалах тактикийн талаар мэдээлэл өгч, тусгай зориулалтын төхөөрөмжөөр газар хөдлөлтийн чичиргээг өөр, өөр  магнитуудаар туршиж үзүүллээ.
  3. Утаат орчноос аврах ажиллагааны танхим: Багш Б.Солонго галын аюул ослоос үүссэн утааны тухай дэлгэрэнгүй тайлбарлаж, төрөл, онцлог, түүнээс хэрхэн хамгаалах арга тактикийг алба хаагчдад биечлэн үзүүлж гал түймрийн утааны гамшгийн тухай бодит видео бичлэг үзүүлэв.
  4. Гал унтраах сургалт дадлагын танхим: Багш дэслэгч Т.Золжаргал гал хэрхэн гардаг, хэдэн төрөл байдаг, галын аюулаас хэрхэн хамгаалах, галын хор уршиг, түүний хөнөөл, анхан шатны тусламж, гал унтраах багаж хэрэгсэл, гарын хорын төрөл, хэрэглэх арга гэх анхан шатны мэдлэг болон гал унтраах цахим системд алба хаагчаар дадлага хийлгэв.
  5. Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх танхим: Багш дэслэгч Т.Золжаргал осолд орж ухаан балартсан болон ухаан алдсан иргэд, хүүхдүүдийг хэрхэн ялган таних, анхан шатны тусламж үзүүлэх талаар алба хаагчдаар практик дадлага хийлгэн ажиллалаа.

About Munkhzaya Dashzegve

Scroll To Top