Home / Мэдээ мэдээлэл / ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Хүүхдийн тэтгэлгийн хуримтлагдсан төлбөрийг нөхөн төлүүлэх, тэтгэлэг төлөгчийн хаяг, эд хөрөнгө тогтоох ажиллагааг эрчимжүүлж, өргөдөл гомдлын тоог бууруулах зорилгоор 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан удирдамжийн дагуу зохион байгуулж байгаа “Хүүхдийн тэтгэлгийн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлэх” 40 хоногийн аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хууль сахиулах их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуультай хамтран “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өнөөгийн байдал” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Хууль сахиулах их сургуулийн Алдрын танхимд зохион байгуулав.

            Хэлэлцүүлэгт Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Б.Амартүвшин, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, С.Сувд-Эрдэнэ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн захирал, хурандаа Б.Батболд, Шийдвэр гүйцэтгэлийн тэнхимийн эрхлэгч, хурандаа Д.Уранчимэг болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн багш нар, тус албаны дэд бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн хэлтсийн дарга, хошууч С.Бямбарагчаа, Баянзүрх дүүргийн шийдвэр гүйцэтгэгч нар оролцов.

            “Хүүхдийн тэтгэлгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдвээр дэд дарга, хошууч С.Бямбарагчаа, “Баянзүрх дүүргийн хэмжээнд хүүхдийн тэтгэлгийн төлбөр барагдуулах ажиллагаа” сэдвээр 206 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад Н.Нямжаргал илтгэл тавьж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэв.  

About Munkhzaya Dashzegve

Scroll To Top