Home / Мэдээ мэдээлэл / “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ

Тус алба Иргэдийг албаны үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллээр хангах, хууль сурталчлан таниулах, өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч шуурхай шийдвэрлэх, хэрэглэгчийн үнэлгээ, санал асуулга авах зорилгоор “нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 09.00 цагаас 17.30 цагийн хооронд зохион байгууллаа.

         Тус өдөрлөгөөр албаны дотоод үйл ажиллагаа, хууль тогтоомжийг сурталчлан, тэтгэлэг төлөгч, тэтгэлэг авагчдын эрх үүргийг тайлбарласан гарын авлага тараан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар зөвлөгөө мэдээлэл өгч, иргэдээс санал хүсэлт хүлээн авч, шийдвэрлэх ажлыг зохион байгууллаа.

            Мөн албаны үйл ажиллагааны талаарх  иргэдийн санаа бодол, санал ханамжийг тодорхойлох, дүн шинжилгээ хийх зорилгоор хэрэглэгчийн үнэлгээ, санал асуулгын судалгаа авах ажлыг зохион байгуулав.

About Munkhzaya Dashzegve

Scroll To Top