Home / Мэдээ мэдээлэл / Цэргийн шинэчилсэн дүрмээр сургалт зохион байгуулагдлаа.

Цэргийн шинэчилсэн дүрмээр сургалт зохион байгуулагдлаа.

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Цэргийн нийтлэг дүрмүүдийг шинэчлэн батлах тухай” 17 тоот зарлигаар цэргийн дүрмүүд шинэчлэгдсэнтэй холбогдуулан шинээр батлагдсан цэргийн дүрмүүдийг алба хаагчдад судлуулах 2 цагийн сургалтыг ахлах шийдвэр гүйцэтгэгч, хурандаа З.Батхуяг, шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Тэмүгэ нар зохион байгуулав.

          Сургалтаар цэргийн шинэчилсэн дүрмээр бэлтгэсэн 53 хуудас бүхий үзүүлэн таниулах материалыг алба хаагчдад тараан, жагсаалд орж гарах, илтгэл өгөх, мэндчилэх зэрэг элементүүдийг биетээр үзүүлж тайлбарлах, жагсаалын элементүүдийг албан хаагч нэг бүрээр гүйцэтгүүлэх зэргээр зохион байгуулав.

About Munkhzaya Dashzegve

Scroll To Top