Home / Мэдээ мэдээлэл / “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ

Иргэдийг албаны үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллээр хангах, хууль сурталчлан таниулах, өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч шуурхай шийдвэрлэх, хэрэглэгчийн үнэлгээ, санал асуулга авах зорилгоор “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 09.00 цагаас 17.00 цагийн хооронд зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр албаны дотоод үйл ажиллагаа, хууль тогтоомжийг сурталчлан, тэтгэлэг төлөгч, тэтгэлэг авагчдын эрх үүргийг тайлбарласан гарын авлага тараан, тэтгэлэг авагч хүүхдүүдийн дунд зохион байгуулагдах “Миний мөрөөдөл” гар зураг, “Аавдаа бичих захидал” шүлгийн уралдааны удирдамжийг танилцуулж, иргэдийн сонирхсон асуулт, санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэрхэн оролцох талаар зөвлөгөө мэдээлэл өгч шийдвэрлэн ажлыг зохион байгууллаа.

About Munkhzul D

Scroll To Top