Home / Мэдээ мэдээлэл / Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай

Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журыг чангатгах тухай” тогтоол гарч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас туг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлагдсан.

Тус албаны 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хамт олны хурлаар дээрх  тогтоол болон хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг нийт бие бүрэлдэхүүнд танилцуулж, төлөвлөгөөний биелэлтийг хангах, сахилга хариуцлагыг өндөржүүлж ажиллахыг үүрэг болгов.

Мөн дээрх тогтоолыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/148 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөдөлмөрийн дотоод журам”-ын зарим зүйл заалтад өөрчлөлт оруулсныг бие бүрэлдхүүнд танилцуулж, мөрдөж ажиллахыг үүрэг болгов.

 

About Munkhzaya Dashzegve

Scroll To Top