Home / Байгууллагын түүхэн замнал

Байгууллагын түүхэн замнал

БАНК, ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООДЫН ТӨЛБӨР

БАРАГДУУЛАХ АЖЛЫН АЛБАНЫ  ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2007 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/31 тоот тушаалаар Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албаны дэргэдэх Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын хэсэг байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн.

Зарим хадгаламж зээлийн хоршооны үүсгэн байгуулагчдын буруутай үйл ажиллагааны улмаас хадгаламж эзэмшигч иргэдэд учирсан хохирлын тодорхой хэсгийг Төрөөс эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, Монгол Улсын Их Хурлаас 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах” тухай Монгол улсын хууль батлагдаж, хуулийн 6 дугаар  зүйлд заасны дагуу хохирол барагдуулах журмыг уг хуульд нийцүүлэн Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 242 дугаар тогтоолоор баталсан.

Үүнтэй уялдан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/787 тоот тушаал гарч, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харъяа Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба болон зохион байгуулагдсан.

Монгол Улсын Засгийн Газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор Банкны өр барагдуулах чиг үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжүүлсэнтэй холбогдуулан Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын даргын 2009 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/131 тоот  тушаалаар Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба болж өргөтгөн зохион байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Албаны даргаар хурандаа Мягмарын Очирбат /2007-2012/, хошууч Намсрайн Бямбадорж /2012-2014/, хурандаа Төмөрбаатарын Зулзүсэм /2014-2015/, хошууч Болдбаатарын Лхасүрэн /2015 оны 5 сараас 10 сар/, дэд хурандаа Батдэмбэрэлийн Батболд /2015-2016/, хурандаа Б.Наран /2016-2017/, хошууч Б.Дашдаваа /2017-2018/, 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс хурандаа Төмөрбаатарын Зулзүсэм томилогдон ажиллаж байна.

Тус алба нь дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд:

  • Дампуурсан, татан буугдсан банкны өр авлагыг барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулах,
  • Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулах,
  • Нийслэлийн хэмжээнд хүүхдийн тэтгэлгийн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах,
  • Гааль, татвар, нийгмийн даатгалын нэхэмжлэлтэй гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах.

 

 

Scroll To Top