Home / Мэдээ мэдээлэл / ТУС АЛБАНЫ УДИРДЛАГУУД ШҮҮГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ТУС АЛБАНЫ УДИРДЛАГУУД ШҮҮГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Шүүхээс гүйцэтгэх хуудас бичихдээ хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн хөрөнгөөс төлбөр гаргуулах, улсын тэмдэгтийн хураамж гаргуулах зэрэг шүүхийн шийдвэрийн хэд хэдэн заалтыг нэг гүйцэтгэх хуудаст хамтатган бичиж байгаагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тодорхой хүндрэл үүсч байгаа тул шүүхээс гүйцэтгэх хуудас бичиж ирүүлэхэд анхаарах асуудлуудыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн 6 дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гарган, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчидтэй Шийдвэр гүйцэтгэх газар, Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны төлөөлөл 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар цаашид шүүхийн шийдвэрийн заалт, гүйцэтгэх хуудсыг тус тусад нь бичиж ирүүлж байхаар нэгдсэн ойлголтод хүрч, шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шүүгчийн захирамжийн дагуу хийгдэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд анхаарах асуудлын талаар санал солилцов.  dsc_0109 dsc_0106

About Munkhzul D

Scroll To Top