Шүүхийн шийдвэр гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 онд “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих жил” болгох зорилт дэвшүүлсэнтэй холбогдуулан алба хаагчдын урлагийн авьяас, чадварыг нээн хөгжүүлэх, хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор “Ахлагч Танд баярлалаа” урлагийн үзлэг эхэллээ. Тус урлагийн үзлэг хоёр үе шаттай бөгөөд эхний шатанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, байгууллага, салбар, нэгжүүдийг 7 бүсэд хуваан гоцлол дуу, гоцлол хөгжим, гоцлол бүжиг, уран уншлагын төрлөөр шилдгүүдийг тодруулах бөгөөд Улаанбаатар хотын "Б" бүсийн шалгаруулалтыг Банкны төлбөр барагдуулах газрын хамт олон 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хурлын танхимд зохион байгууллаа.
Бүсээс шилдгээр шалгарсан алба хаагчид 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хоёрдугаар буюу эцсийн шатны шалгаруулалтад өрсөлдөх юм.