Тус газраас байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах чиглэлээр дараах ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:
Шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулсан “Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье", "Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй” аяны хүрээнд байгууллагын цахим хуудас болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цахим хуудаснууд, вибер чат холбоосуудад аянд нэгдэж байгаа талаар баннер байршуулсан,
Тэтгүүлэгч хүүхдүүдийн дунд “Би таны үргэлжлэл” сэдэвт гар зургийн уралдааныг хоёр насны ангилалаар зохион байгуулж, амжилт гарган оролцсон 12 хүүхдийг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан.
Хүүхдийн тэтгэлэг төлөгч нарт эерэгээр нөлөөлж, хууль сурталчлан таниулах зорилгоор олны танил уран бүтээлчид болон алба хаагч нарын оролцсон “Богино хэмжээний шторк” 2-ийг хийлгэн олон нийтийн цахим сүлжээний хуудас болон сошиал орчинд байршуулан олон нийтэд хүргэсэн.
Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээрх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх болон сурталчлах зорилгоор “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны онцлог” сэдвээр мэдээллийг 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр TV-5 телевиз, 2023 оны 3 дугаар сарын 14-ны өдөр Монгол TV телевизийн эрх зүйн хөтөч нэвтрүүлэгт оролцож тус тус мэдээлэл хүргүүлсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс бэлтгэн хүргэдэг “Албаны төлөө” цуврал нэвтрүүлгийн дугаарт тус газрын шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Т.Амирдаа нь оролцож байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан ажилласан.