Иргэдийг албаны үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллээр хангах, хууль сурталчлан таниулах, өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч шуурхай шийдвэрлэх, хэрэглэгчийн үнэлгээ, санал асуулга авах зорилгоор “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 10.00 цагаас 17.00 цагийн хооронд зохион байгууллаа.
Тус өдөрлөгөөр албаны дотоод үйл ажиллагаа, хууль тогтоомжийг сурталчлан, тэтгэлэг төлөгч, тэтгэлэг авагчдын эрх үүргийг тайлбарласан 3 төрлийн гарын авлага тараан удирдамжийг танилцуулж, иргэдийн сонирхсон асуулт, санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэрхэн оролцох талаар зөвлөгөө мэдээлэл өгч шийдвэрлэх ажлыг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр 44 иргэнд үйлчилж, 2 хүсэлт хүлээн авсан. Нийт 32 иргэн хэрэглэгчийн үнэлгээ, санал асуулгад хамрагдсан. Хэрэглэгчийн үнэлгээ нь 6 асуулт, 1 санал хүсэлттэй байсан бөгөөд нийт судалгаанд хамрагдсан 32 иргэнээс 20 эмэгтэй, 10 эрэгтэй, хариулаагүй 2 иргэн үүнээс:
24-30 насны -1
31-36 насны -7
37-42 насны -9
43-48 насны -3
49-өөс дээш насны -3, насаа бичээгүй 9 иргэн хамрагдаж санал асуулгыг дараах байдлаар хариулсан байна.
а. хангалттай-26, б. хангалтгүй-3,
в. огт мэдээлэл авдаггүй-1, хариулт өгөөгүй 2
а. Сайн-21, б. Дунд-7, в. Муу-3 хариулаагүй өгөөгүй-1
а. 1 удаа-5, б. 2 удаа-5,
в. 3 ба үүнээс дээш удаа-20 хариулт өгөөгүй 2
а. Тийм бүх мэдээлэл нь бүрэн байсан-24,
б. Зарим мэдээлэл нь байсан-6,
в. Нэр, холбогдох мэдээлэл огт байгаагүй-1
хариулт өгөөгүй 1
а. Эрх тэгш үйлчилдэг-18,
б. Ялгавартай үйлчилдэг-12,
в. Огт үйлчилдэггүй-2
а. хүссэн үйлчилгээгээ бүрэн авч чадсан-14,
б. хүссэн үйлчилгээгээ бүрэн авч чадаагүй-10,
в. хүссэн үйлчилгээгээ хагас дутуу авсан-7
хариулт өгөөгүй 1 гэсэн дүгнэлтүүд өгсөн байна.
Санал хүсэлт өгсөн 2 иргэнийг хүлээн авч холбогдох албан тушаалтантай уулзуулан шийдвэрлэн ажиллалаа.