Үйл ажиллагааны стратегийн зорилго,зорилт

Үйл ажиллагааны стратегийн зорилго, зорилт

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг нийгмийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан боловсронгуй болгоход чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.Стратегийн зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:
   6.2.1. Хүний эрх, эрх чөлөөг бүх нийтээр хүндэтгэн сахих явдлыг хөхиүлэн дэмжих, сахиулах үүрэгтэйг анхааралдаа авч, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, хүний эрхийн чиглэлээр мөрдөгдөж буй олон улсын гэрээ, конвенц, пакт болон Монгол Улсын хууль тогтоомжийн зорилгыг биелүүлэх, түүний заалтыг хэрэгжүүлэх;
     6.2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, удирдлагын манлайллыг хангах, хяналт-шинжилгээ хийх, үнэлж дүгнэх;
   6.2.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийг мэргэшүүлж, алба хаах нөхцөл, нийгмийн хамгааллыг бүрдүүлэх; 
     6.2.4. Хорих болон хорихоос өөр төрлийн ялыг албадан  эдлүүлэх, сэжигтэн, яллагдагчийг  цагдан хорих тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, эрүүгийн ялын зорилгыг хангах;
    6.2.5. Иргэн, захиргаа, зөрчлийн хэргийн талаарх шүүхийн шийдвэр болон хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
   6.2.6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын анги, алба, салбар нэгжийн барилга байгууламж, ахуй нөхцөлийг олон улсын жишигт хүргэх, шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа хэвийн явагдах материаллаг бааз суурийг бэхжүүлэх;
     6.2.7. Үйлдвэрлэлийг хөгжүүлэн үйл ажиллагааных нь үр дүнд хорих ял эдлэгсдийг ажлын байраар хангах, хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийг түшиглэсэн үйлдвэр, үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх замаар дотоод эх үүсвэрийг бий болгох;
       6.2.8. Байгууллага болон алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх.