Бидний тухай
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газар нь дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Үүнд:
✔ Нийслэлийн хэмжээнд банкны нэхэмжлэхтэй гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах,
✔ Дампуурсан, татан буугдсан банкны өр авлагыг барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах,
✔ Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах,
✔ Нийслэлийн хэмжээнд хүүхдийн тэтгэлгийн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах,
✔ Гэр бүлийн дундын хөрөнгөөс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах,
✔ Гааль, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын нэхэмжлэлтэй гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах,
✔ Татварын байгууллагын нэхэмжлэхтэй зөрчлийн хэргийн шийдвэртэй гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах.
