Алба хаагчдад 2023 оны 03 дугаар сард зохион байгуулсан сургалтын тухай:

 Нэг.Удирдлага зохион байгуулалт

       Тус газар  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн А/215 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад 2022-2023 онд зохион байгуулах чадавхжуулах сургалтын хөтөлбөр”-ийн дагуу 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн а/17 дугаар тушаалаар хичээл, сургалтын төлөвлөгөөг боловсруулж батлуулсан.

 

Хоёр.Сургалт зохион байгуулсан хэлбэр, чиглэл

 

  • Танхимын сургалт

      2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх албанаас бүс хариуцсан ахлах мэргэжилтэн ахмад Д.Даваадорж, ахлах дэслэгч Э.Буянбадрах нар “Хуулийн этгээдээс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны онцлог, анхаарах асуудал, хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагаа, дуудлага худалдаа” сэдвүүдээр сургалт зохион байгуулсан.

2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Алба хаагчид гэмт халдлага, эрсдэлээс өөрийгөө хамгаалах арга тактик сэдвээр ахмад Б.Тэмүгэ 2 цагийн хичээл сургалт,

 Алба хаагчийн бие бялдрын бэлтгэлжилт, норматив хангах сургалт

 

2023 оны 3 дугаар сард алба хаагчдын дүрэмт хувцасны нэгдсэн үзлэг болон жагасаалын бэлтгэлийг 8 удаа хийсэн.

         

  • Цэргийн албаны нийтлэг дүрэм, цэргийн хэргийн мэдлэг олгох сургалт

Мөн алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэг, цэрэгжилч жагсаалч байдлыг сайжруулах чиглэлээр 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 180 дугаар зарлигаар шинэчлэн батлагдсан “Цэргийн нийтлэг дүрэм”-ийг албан хаагчдад судлуулан хичээл, сургалт орж, цэргийн дүрэмт хувцас өмсөж хэрэглэх талаар үүрэг, чиглэл өгч албаны хэмжээнд түргэн цугралтыг ШШГЕГ-аас 1, албаны хэмжээнд 1 нийт 2 удаа авч бэлэн байдлыг шалган шалгалтаар илэрсэн зөрчлийг арилган ажилласан.

 

  • Үндэсний Монгол бичгийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт

2023 оны 03 дугаар сарын 04 дүгээр сарын хооронд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн болно.

 

  • Гадаад хэл мэдлэгийн түлхүүр сургалт

Сүхбаатар дүүргийн тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Х.Аръяа 2023 оны 3 дугаар сарын 03, 17, 24-ний өдрүүдэд Англи хэлний анхан шатны нийт 6  цагийн хичээл сургалт зохион байгуулан ажилласан.

 

 Зангиа цахим сургалтыг нэвтрүүлсэн

 Цахим сургалтад 38 алба хаагч бүртгүүлснээс 17 алба хаагч 57 сургалтад хамрагдсан байна. Үүнээс 3 алба хаагч 14 сургалтын сертификат авсан.

Add comment

reload, if the code cannot be seen