Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 1984 дугаар шийдвэрээртэй тэтгэлэг төлөгч Н.Х-ээс 4 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Д.Б-д олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Н.Х нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг 6 жил 6 сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон.
Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Н.Х-н тухайн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харъяа прокурорт хянуулан, шүүхэд шилжүүлсэн.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 10505 дугаар шийтгэвэрээр тэтгэлэг төлөгч Н.Х нь хүүхдийн тэтгэлэгийг тогтоосон хугацаанд төлөөгүй болох нь тогтоогдсон тул 20 хоногийн баривчлах, зан үйлд нөлөөлөх 40 цагийн албадан сургалтад хамрагдах шийтгэл оногдуулав.
Санамж: Хүүхдийн тэтгэлэгийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлөөгүй, зайлсхийсэн нь зөрчил шалган шийдвэр ажиллагаа явуулах үндэслэл болдог тул хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлж хуримтлал үүсгэхгүй байхад анхаарна уу?