Home / Uncategorized / “Хувь хүний хөгжил болон багаар ажиллах чадвар, зарчим”, “Гэр бүлийн ёс зүй, гэр бүлийг бэхжүүлэх арга, зам” сэдвээр сургалт зохион байгуулагдлаа

“Хувь хүний хөгжил болон багаар ажиллах чадвар, зарчим”, “Гэр бүлийн ёс зүй, гэр бүлийг бэхжүүлэх арга, зам” сэдвээр сургалт зохион байгуулагдлаа

Албаны 2018-2019 оны сургалтын төлөвлөгөөний дагуу алба хаагчдын иргэдтэй  харилцах харилцаа, багаар ажиллах чадварыг сайжруулах, гэр бүлийн харилцааны мэдлэг олгох зорилгоор “Хувь хүний хөгжил болон багаар ажиллах чадвар, зарчим”, “Гэр бүлийн ёс зүй, гэр бүлийн бэхжүүлэх арга, зам” сэдвүүдээр алба хаагчдын дунд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 2 цагийн сургалт зохион байгуулав.

Сургалтыг “Нэгдмэл дэлхий” ТББайгууллагын ерөнхий зохицуулагч, бэлтгэл хурандаа Д.Гончигдорж лекц, харилцан асуулт хариулт өрнүүлэх, сорил тест авах хэлбэрээр зохион байгуулж, бие бүрэлдэхүүн бүрэн хамрагдлаа.

About Munkhzaya Dashzegve

Scroll To Top