Home / Мэдээ мэдээлэл / Шинээр томилогдсон шийдвэр гүйцэтгэгчдэд сургалт зохион байгуулав.

Шинээр томилогдсон шийдвэр гүйцэтгэгчдэд сургалт зохион байгуулав.

Шинээр томилогдсон шийдвэр гүйцэтгэгчдэд Авлигын эсрэг үйл ажиллагааны талаарх мэдлэг олгох зорилгоор 2019 онд тус албанд шинээр томилогдсон 7 шийдвэр гүйцэтгэгчид “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хувийн ашиг сонирхлын мэдүүлэг бөглөх” сэдвээр дэд бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн хэлтсийн дарга, хошууч С.Бямбарагчаа 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 4 цагийн сургалт зохион байгуулав.

Сургалтаар Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Монгол Улсын Их хурлын Байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоол, 2014 оны 20 дугаар тогтоолыг танилцуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг үүрэг болгов. 

About Munkhzaya Dashzegve

Scroll To Top