Home / Мэдээ мэдээлэл / Сургалт зохион байгуулсан тухай.

Сургалт зохион байгуулсан тухай.

Шинээр томилогдсон шийдвэр гүйцэтгэгчдэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу зөрчилгүй, шуурхай явуулах, ажлын дадлага туршлага олгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны процесстой холбоотой зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2019 онд тус албанд шинээр томилогдсон нэр бүхий 9 шийдвэр гүйцэтгэгчдийг хамруулан “Үзлэг нэгжлэг хийх, битүүмжлэх, барьцаалах ажиллагаа” сэдвээр тус албаны дэд бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн хэлтсийн дарга, хошууч С.Бямбарагчаа 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 4 цагийн сургалт зохион байгуулав.

Сургалтаар үзлэг  нэгжлэг хийх, битүүмжлэх, хураах ажиллагааны онцлогийг эрх зүйн зохицуулалтын хүрээнд болон практикт гарч байгаа тохиолдлуудаар жишээ татан тайлбарлаж, ажиллагааны явцад анхаарах зүйлс, ажиллагааны явцад мэдэгдэл, тогтоол үйлдэх, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтлөх аргачлалаар хангаж, слайд ашиглан, лекц хэлбэрээр зохион байгууллаа.

About Munkhzaya Dashzegve

Scroll To Top