ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ТУХАЙ

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 02310 дугаар шийдвэртэй тэтгэлэг төлөгч А.Г-ээс 3 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Б.Ц-д олгохоор шийдвэрлэсэн. 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч А.Г нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг сүүлийн 01 жил 08 сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон. 

Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч А.Г-ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяа прокурорт хянуулан, шүүхэд шилжүүлсэн. 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 16295 дугаар шийтгэврээр тэтгэлэг төлөгч А.Г нь хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлөөгүй болох нь тогтоогдсон тул 20 хоногийн баривчлах, зан үйлд нөлөөлөх 30 цагийн албадан сургалтад хамрагдах шийтгэл оногдуулав. 

 

Санамж: Хүүхдийн тэтгэлгийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлөөгүй, зайлсхийсэн нь зөрчил шалган шийдвэр ажиллагаа явуулах үндэслэл болдог тул хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлж хуримтлал үүсгэхгүй байхад анхаарна уу?

Add comment

reload, if the code cannot be seen