Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 137/ШШ2016/00127 дугаар шийдвэртэй тэтгэлэг төлөгч У.М-аас 1 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Э.Т-д олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч У.М нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг сүүлийн 11 сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон.
Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч У.М-ын гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяа прокурорт хянуулан, шүүхэд шилжүүлсэн.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 17128 дугаар шийтгэврээр тэтгэлэг төлөгч У.М нь хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлөөгүй болох нь тогтоогдсон тул 8 хоногийн баривчлах, зан үйлд нөлөөлөх 20 цагийн албадан сургалтад хамрагдах шийтгэл ногдуулав.
Санамж: Хүүхдийн тэтгэлгийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлөөгүй, зайлсхийсэн нь зөрчил шалган шийдвэр ажиллагаа явуулах үндэслэл болдог тул хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлж хуримтлал үүсгэхгүй байхад анхаарна уу?