Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2360 дугаар шийдвэртэй тэтгэлэг төлөгч Д.Ц-ээс 1 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Б.Н-д олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Д.Ц нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг сүүлийн 8 жилийн хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон.
Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Д.Ц-ын гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяа прокурорт хянуулан, шүүхэд шилжүүлсэн.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17335 дугаар шийтгэврээр тэтгэлэг төлөгч Д.Ц нь хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлөөгүй болох нь тогтоогдсон тул 30 хоногийн баривчлах, зан үйлд нөлөөлөх 50 цагийн албадан сургалтад хамрагдах шийтгэл оногдуулав.
Санамж: Хүүхдийн тэтгэлгийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлөөгүй, зайлсхийсэн нь зөрчил шалган шийдвэр ажиллагаа явуулах үндэслэл болдог тул хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлж хуримтлал үүсгэхгүй байхад анхаарна уу?