Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 977 дугаар шийдвэртэй тэтгэлэг төлөгч Б.Б-оос 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Т.Е-д олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.Б нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг сүүлийн 7 сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон.
Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Б.Б-ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяа прокурорт хянуулан, шүүхэд шилжүүлсэн.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22604 дүгээр шийтгэврээр тэтгэлэг төлөгч Б.Б нь хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлөөгүй болох нь тогтоогдсон тул 20 хоногийн хугацаатай баривчлах, 28 цагийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамрагдах шийтгэл оногдуулав.
Санамж: Хүүхдийн тэтгэлгийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлөөгүй, зайлсхийсэн нь зөрчил шалган шийдвэр ажиллагаа явуулах үндэслэл болдог тул хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлж хуримтлал үүсгэхгүй байхад анхаарна уу?