ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ТУХАЙ

Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1/504 дүгээр шийдвэрийн дагуу тэтгэлэг төлөгч Д.А-аас 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Г.С-д олгохоор шийдвэрлэсэн. 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Д.А нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг 07 жилийн хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон. 

Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Д.А-ын гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяа прокурорт хянуулан шүүхэд шилжүүлсэн. 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 5204 дүгээр шийтгэврээр тэтгэлэг төлөгч Д.А нь хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлөөгүй болох нь тогтоогдсон тул 7 хоногийн баривчлах, зан үйлд нөлөөлөх 15 цагийн албадан сургалтад хамрагдах шийтгэл ногдуулав.

Add comment

reload, if the code cannot be seen