Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4800 дугаар шийдвэрээр Э.Э-ээс 1 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Л.Г-д олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Н.Б нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг 6 жил 2 сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон.
Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Э.Э-н тухайн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харъяа прокурорт хянуулан, шүүхэд шилжүүлсэн.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24098 дугаар шийтгэвэрээр тэтгэлэг төлөгч Э.Э нь хүүхдийн тэтгэлэгийг тогтоосон хугацаанд төлөөгүй болох нь тогтоогдсон тул 30 хоногийн баривчлах, зан үйлд нөлөөлөх 50 цагийн албадан сургалтад хамрагдах шийтгэл оногдуулав.
Санамж: Хүүхдийн тэтгэлгийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлөөгүй, зайлсхийсэн нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болдог тул хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлж хуримтлал үүсгэхгүй байхад анхаарна уу?