2025 ОНД ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ТУХАЙ
Банкны төлбөр барагдуулах газраас 2025 онд хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлөөгүй, тэжээн тэтгэх үүргээс зайлхийсэн 125 тэтгэлэг төлөгчид зөрчлийн хэрэг үүсгүүлэх саналд холбогдох ажиллагааг хийв.
Зөрчлийн шинжтэй 50 гүйцэтгэх баримт бичигт зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, прокурорт хянуулан шүүхэд шилжүүлж шийдвэрлүүллээ.
Энэ хугацаанд 13 гүйцэтгэх баримт бичгийн 45,083,680 төгрөгийн хэсэгчлэн төлөлт, 10 гүйцэтгэх баримт бичгийн 148,498,660 төгрөгийн хүүхдийн тэтгэлэг бүрэн төлөгдсөн.