ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ТУХАЙ


Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2235 дугаар шийдвэртэй тэтгэлэг төлөгч Б.Т-ээс 1 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Д.Д-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.Т нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг сүүлийн 4 жил 7 сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон.

 

Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Б.Т-ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяа прокурорт хянуулан, шүүхэд шилжүүлсэн.

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 5938 дугаар шийтгэврээр тэтгэлэг төлөгч Б.Т нь хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлөөгүй болох нь тогтоогдсон тул 50 цагийн албадан сургалтад хамруулж 30 хоногийн баривчлах шийтгэл оногдуулав.

 

Add comment

reload, if the code cannot be seen