БАНКНЫ ТӨЛБӨР БАРАГДУУЛАХ ГАЗАР 2025 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЖ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА (2025.12.26)

✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газар 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг зохион байгууллаа. Тайлангийн хуралд тус газрын дарга, хурандаа Б.Дашдаваа болон даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцлоо. 


✅Банкны төлбөр барагдуулах газрын хамт олон 2025 онд хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж, олон ажлыг хийж гүйцэтгэлээ. Товч дурдвал 2025 онд 3788 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж банк болон бусад нэхэмжлэлтэй 312.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 1380 гүйцэтгэх баримт бичгийн төлбөрийг бүрэн төлүүлэн, хааж дуусгавар болгов. Мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулах 7109 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж давхардсан тоогоор 23,314 гүйлгээгээр 19.0 тэрбум төгрөгийг байгууллагын банк дансаар төлбөр авагч иргэдэд шилжүүлэн, мөнгөн болон эд хөрөнгөөр 8.4 тэрбум төгрөгийг биелүүлж, тэжээн тэтгэх үүргээс зайлсхийсэн тэтгэлэг төлөгч 50 хүнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж хариуцлага ногдуулж ажиллалаа. Алба хаагчдын ажиллах өрөө тасалгааны тохижилтыг хийж гүйцэтгэн, 🚙Хөдөлгөөнт оффис 🚙байгуулж, амжилттай туршин үйл ажиллагаандаа ашиглаж байна. 


Дээр дурдсан ажлыг хэрэгжүүлэхэд тус газрын нийт бие бүрэлдэхүүн бүрэн оролцож, хичээн ажилласан бөгөөд 2025 онд ажлын үр дүн, ажил үйлсээрээ бусдыгаа манлайлж ажилласан алба хаагчдаа шалгаруулж, дараах алба хаагчдыг хамт олны өмнө шагнаж урамшууллаа. ️

✅“Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар хошууч П.Баясгалан, ️

✅“Шилдэг ахлах шийдвэр гүйцэтгэгч”-ээр хошууч Т.Алтангэрэл, ️

✅“Шилдэг шийдвэр гүйцэтгэгч”-ээр ахлах дэслэгч М.Амгалан, дэслэгч Л.Мөнхбаатар, ️

✅“Шилдэг ажилтан”-аар хошууч Ц.Гончигсумлаа, хошууч Ц.Баянчимэг, ахмад Б.Сэлэнгэ, ахлагч Э.Намсрай, ️

✅“Онцлох ажилтан”-аар дэд хурандаа Ч.Ганжаргал, ахмад Д.Мөнхцэцэг нар шалгарч бусдыгаа тэргүүлэв. 

Мөн Монгол банкны "Хүндэт жуух" бичгээр ахлах дэслэгч Б.Лхагвасүрэн, дэслэгч Б.Энхсувд, "Талархал"-аар ахмад М.Өлзийгэрэл, 

Монголын залуучуудын холбооны “Цэргийн алдар тэмдэг"-ээр дэслэгч А.Анужин, дэслэгч Ч.Элбэг, дэслэгч М.Номин-Эрдэнэ, дэслэгч Э.Тэргэл, “Хөдөлмөрийн алдар тэмдэг”- ээр дэслэгч П.Даваадорж, дэслэгч Ү.Жавзандулам, дэслэгч Ж.Ганчимэг, “Тэргүүний залуу тэмдэг”-ээр ахлагч Н.Тилеухабыл, ахлагч Э.Намсрай нар тус тус шагнагдлаа. Шагнагдсан алба хаагч нартаа дахин баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье. 🫡


Add comment

reload, if the code cannot be seen